Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jun 24, 2010

Sodoo says: Би энд байсан бол ч ...

Ciao!!! Миний бие саяхан мөрөөдлийн гэмээр нэгэн клипийг үзлээ. Энэхүү клипний дуу болох "Beauty in the World"-ийг АНУ-ын R&B дуучин Мэйси Грэй амилуулсан. Уг дуу нь түүний 2010 онд гарах "The Sellout" цомогт орсон бөгөөд хоёр өөр төрлийн клиптэй. Би уг хоёр клипийн сүүлд гарсныг онцлох хоёр шалтгаан байна. Яг одоо дэлхий дахиний анхаарлын төвд буй ДАШТ-д уг дууны клипийг зориулсан нь эхний шалтгаан болох бол мэдээж сүүлийнх нь Европын загвар өмсөгчид клипийг амилуулсан явдал юм. Хөлбөмбөг бол жинхэнэ эрчүүдийн спорт гэх нийтлэг нэгэн ойлголтыг ор тас үгүй хийж эмэгтэй хүний гоо сайхан, үгээр хэлшгүй нэгэн нууцлаг донжыг ногоон талбайд харуулснаараа энэхүү клип тун шинэлэг санагдлаа. Загварын ертөнц болон хөлбөмбөгийг хослуулсан миний мэдэх анхны бүтээл энэ байсанд би баярьай байна. Би лав энэ дунд байсан бол төвийн хамгаалагчаар тоглох байсан учир нь төвийн хамгаалагч ..... Зиа зиа энэ надад үлдэг .... Клипээ үзье .....

No comments: