Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jun 23, 2010

Sodoo says: Нойрмог ...

Амар байцгаана уу? Ойрын өдрүүдэд хөлбөмбөгөөр хэтэрхий их амьсгалаад байна уу даа гэх бодол надад төрлөө. Шөнөжингөө тоглолт үзэн үүр цайхтай зэрэгцэн орондоо орж, үдээс хойш сэрээд яаж ийж байгаад дахин ДАШТ-ийн тоглолтуудтай золгодог нь ердийн үзэгдэл мэт болжээ. Үзэг цаас л баривал багуудын тоглолтын хувилбар зурж, зурагт асаавал C1 дээр тавьж, хувцас өмсөх болхоороо л өнөөх Английн өмсгөлөө шүүрээд авчихдаг, ам ангайвал л хөлбөмбөг яричихдаг болоод байна дөө. Ингэж байгаа нь хөлбөмбөгийн талаар улам их мэдлэгтэй болж олон олон шинэ баг болон тоглогчидтой танилцах боломжыг бүрдүүлж өгч байгаа сайн талтай ч эмх замбраагүй өдрийн дэглэм, хөл толгой нь мэдэгдэхгүй амьдралын эхлэл гэдгээрээ муу талтай. Хөлбөмбөгөөс үүдэлтэй иймэрхүү замбраагүй, төлөвлөгөөгүй, бусдаа үл хүндэтгэсэн амьдрал нь олон олон хосууд болон гэр бүлүүдийн дотор үл ойлголцол үүсэхэд хүргэдэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ биз ээ. Нойр гэдэг хүний амьдралын хамгийн чухал хэсэг мөн. Нойр гэгч хүнийг аварч бас алж чадах зүйлийг хэн зөв зохицуулна, түүнд амжилт ирдэг учиртай. Ямар ч чухал зүйл бай хүн нойроороо амьдардаг гэдгийг эвшээлгэн байж бичсэн уг бичлэгээрээ товчхон хүргэхийг хүслээ. "Дампуу" амьдралаас зайлсхийцгээе залуусаа. Орчин үеийн нийгмийн амьдрал биднээс нарийн цагийн хуваарь бүхий төлөвлөгөөг шаарддаг юм шүү ИХ ХОТЫН ЗАЛУУСАА!!!

/Нойроо зохицуулж чадахгүй яваа өөрөөсөө жишээ татав.../


No comments: