Menu

Нүүр хуудас | Зураг№1 | Зураг№2 Зураг№3 | Зураг№4 | Лавлах |

Jun 6, 2010

Enkee says: Хүмүүсээ үүнийг уншаарай.

Би саяхан үндэсний портал болох gogo.mn -рүү ороод мэдээ уншиж суулаа. Хичээл их байсан болохоор сүүлийн үед шинэ содон ер нь юу болж байгаа бол гэж их сонирхлоо. Гэтэл Монголчууд бид нар чинь яачихсан улс бэ гэдэг бодол төрлөө л дөө. Учир нь мэдээний доор сэтэгдэлээ үлдээх (comment) хэсгийг нь сонирхож уншлаа л даа. Тэгсэн чинь Монгол хэл гэж авах юм алга. Байжииншт, Мэджийншт, Үхчийншт, Чааг мэднэ гэх мэт сонин содон үгнүүд дүүрэн байна. Бас дээрээс Монголд ДОХ/ХДХВ-н 72 дахь тохиолдол илэрлээ гэсэн мэдээллийн доорх сэтэгдэлийг уншлаа. Ер санаа зовсон шинж алгаа. "Хохь нь", "Үхвэл таарна", "Муусайн гомонууд ДОХ тусаад" гэх мэт үг байх юмаа. Энэ чинь одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хамаатай зүйл байхад ийм юм бичээд сууж байдаг хүмүүс л лав Монгол улсад дуртай, хайртай хүмүүс биш байхаа. За ямар ч байсан залуус та бидний өнөөдөр ямар хэл соёл, хэв маяг, харилцааны соёл энэ тэр бүх зүйл авах зүйлгүй болж цаана чинь эх орон, соёл шашин бүх зүйлс устаж үгүй болж байна шүү дээ. Би хааяа боддог юм Universe Best Songs-н Рагу Монгол хэлээр энэ ярьж чадахгүй байгаа "мэджий шт" энэ тэр гээд байгаа хүмүүсээс илүү Монгол хэлийг дээдлээд зөв ярих гээд ч байгаа юм шиг. Гэтэл тэр хүн чинь гадаад улсын иргэн шүү дээ. Монголчууд та бид одооноос эхэлж жаахан Монгол хүн гэсэн бодлоо бодож ядаж тэр сэтэгдэл бичих хэсэг дээр Монголоороо зөв бичиж Монгол улсаа хайрламаар юм байна шүү. Монгол хэл, Монгол улс, Монгол соёл энэ дэлхийд хаана ч байхгүй сайхнаас сайхан, хайрламаар хамгийн үнэтэй зүйлс шүү дээ.

No comments: