Эх Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортуудын нэг бол хөлбөмбөг. Тэр дундаа хэнбугай ч энэ спортыг мэдэхгүй гэж байхгүй. Европоос(Англи,Франц) үүсэн гарсан спорт маань 4 жилд нэг удаа Дэлхий дахины аварга хэмээх хүндтэй нэр хэргэмээ ДАШТ-нд оролцсон аль нэг улсын шигшээ багт олгодог билээ. Урьд өмнө нь Европ, Ази, Америкийн том том хөгжилтэй орнуудад ДАШТ -г зохион байгуулдаг байсан бол энэ жил яг энэ өдөр 6.11 ны өдөр Африк тивийн шар, ногоон өнгөөр алагласан хөрсөн дээр зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулагч орноор ӨАБНУ (Republic of South Africa) томилогдон ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн хүмүүсийн чих тавин чагнаж буй ДАШТ-г ёс төртэйгээр зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна миний бие.
Африк тив хэдий ч хөгжлөөр харьцангуй өндөр орон шүү. ӨАБНУ 49,320,000 хүн амтай дэлхийд хүн амынхаа тоогоор 25-т бичигддэг орон юм. Бүтэн нэг сарын турш та бидний нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөх энэхүү тэмцээнийг 10 цэнгэлдэх хүрээлэнд явуулах болно. Иохеннесбург хотын Соккер Сити (94.700), Иохеннесбург хотын Эллис Парк цэнгэлдэх (62,657), Дурбан хотын Мозес Мабхида цэнгэлдэх (70,000), Кэйп Таун хотын Кэйп Таун цэнгэлдэх (69,070), Преториа хотын Лофтус Версфелд цэнгэлдэх (51.760), Порт Элизабет хотын Нельсон Мандала Бэй цэнгэлдэх (48,000), Блоэмфонтэйн хотын Фрий Стэйт цэнгэлдэх (48,000), Полоквэйн хотын Петер Мокаба цэнгэлдэх (46,000), Растенбөрг хотын Ройал Бафокенг цэнгэлдэх (44,530), Нелсбриут хотын Мбомбела цэнгэлдэх (43,589) тус тус болно. Жич хаалтан доторх тоо нь тус цэнгэлдэхүүдийн багтаамж нь болно. Ингээд бодохоор Африк тив та бидний боддог шиг өвчин зовлон, ядуурлын газар биш юм.
Арьс өнгө, баян чинээлгийн ялгаа харгалзахгүй ногоон талбай дээр 1 сар үргэлжлэх Дэлхий дээрх хүн төрлөхтний эв найрамдал, баяр баясал зэргийг та бидэнд авчрах ДАШТ яг одоо эхэлж байна. Шударга өрсөлдөж хэн цомыг өргөхийг хамтдаа 1 сар харцгаая.

No comments:
Post a Comment