Ангийн анд Эрдэнэ-Сант найздаа: хафи бөддэ түюү
Хэхэ, Гал халуун төрсөн өдрийн баярын мэндийг хүргье!
Гэрэлт орчлонд мэндлэсэн
Чиний төрсөн өдөр
Мянга мянган сарнай шиг
Анд найзууд чинь цугларна
Хөөрсөн сэтгэл зүрхэндээ
Чамайг л баярлуулан цэнгэнэ
Хөврөх их амьдрал дунд
Үргэлж жаргалтай яваарай!
Дууны үгээс иш татав. Өнөөдөр 6 сарын 9-ний өдөр, хүмүүс төрсөн өдөр тэмдэглээд л гэтэл би энд суужил байдаг.
Очих хүсэл байсан боловч Орчлон ямар хатуу юм бэ?
Гадаа гудамж усан сан мэт л байна. Бороо орсоор л, хувьтай хүн хур борооноор гэж. Сант ямар агуу вэ? Энэ мэдээг бичээд сууж байгаа би ямар агуу вэ? Заза, Сантөө, улам онц сураад эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа түшигтэй, элгэн садандаа ээлтэй, найз нөхөддөө нэмэртэй уул шиг нөмөртэй уужим сэтгэлтэй эр хүн байгаарай хэмээеэ!
No comments:
Post a Comment