
Та бүхэн уг сайтад ороод бүртгүүлээд өөрийнхөө хүссэн бүлэг рүү элсээд тэгээд тэр бүлэгт ямар нийитэл гарч, эсвэл өөрөө тэнд мэдээ оруулах боломжтой. Бас hi5 шиг найзууд бүрдүүлж тэд нартайгаа өөрийнхөө санал бодлоо хуваалцах боломжтой юм билээ.
140 тэмдэгтэд яагаад багтааж нэг удаагын нийтлэл явуулдаг бэ гэвэл энэ нь хүмүүст бас гар утаснаасаа жиргэх боломжийг олгодог юм байна. Өөрөөр хэлбэл нэг мессеж нь 140 тэмдэгт болох болохоор ийм бололцоог олгожээ. Тэхээр яг одоо юу болж байна гэдэг талаар хаанаас ч өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцаж болох нээ.

Twitter дээр нийтлэгдсэн мэдээллүүд нь:
41% нь шал дэмий яриа.
38% нь харилцан яриа.
9% нь үр дүнгээр харилцах.
6% нь хувийн дэмжлэг.
4% нь спам.
4% нь мэдээ байдаг байна.
Тэгэхээр twitter дээр байх ихэнх нийтлэл нь дэмий яриа, шуумаас тогтох нь. Гэхдэ хүмүүс ихэвчлэн замын бөглөө, барааны үнэ гэх мэт зүйлс бичдэг болохоор л ийм судалгааны үр дүн гарсан байх нь. Зарим нэг хүмүүс twitter ашиглаж бизнесс хийдэг гэсэн. Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэйгээ үнэ тохиролцох гэх мэт арга хэрэглэдэг гэсэн. За та бүхэн ч гэсэн бүртгүүлээд яг одоо эргэн тойронд чинь юу болж байгаа талаар жиргээрэй.
1 comment:
хэхэ өөлхөн л юм нэр нь л их таалагдлаа
Post a Comment